Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Гацууртын ордын хамгаалалтыг чангатгах үүрэг өглөө

Өнөөдрийн “Шийдлийн цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбат нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

“Гацууртын ордод хууль бусаар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Эмх замбараагүй байдал бий болж байна” гэсэн мэдээлэл иргэдээс сүүлийн үед их ирэх болжээ. Өнгөрсөн шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтрэн оржээ. Цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн зарим хүнийг саатуулсан аж.

Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн ерөнхий газар хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Дашрамд дуулгахад Гацууртын ордын баталгаат нөөц 50 тн. Энэ нөөцийн борлуулалтын орлого 1,7 тэрбум доллар байх урьдчилсан тооцоог салбарын яам хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *