Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын зургаан сайдын асуудал процессынхоо дагуу шийдэгдээд явна гэдгийг хэлэв. Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр засагт хамтарсан МАН-ын зургаан сайдыг танхимаасаа явуулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барьсан гэж хэлээгүй. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр болоод түүний ярьж байгаагаас МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах эсэх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан бололтой. Ерөнхий сайдын зүгээс намын дарга бол Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын дагуу явна гэдэгт санал нэг байгаагаа мэдэгдлээ. Тиймээс АН-ын намын дарга Ерөнхий сайд байх уу, Ерөнхий сайд намынхаа даргын суудлыг авах уу гэдгийг наймдугаар сарын 3-нд ээлжит бусаар хуралдах УИХ-ын чуулганаас өмнө ҮЗХ-оор шийдэх ёстой гэдэг шаардлагыг З.Энхболдод хүргүүлжээ.
Categories