Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэг үзлэгт Баянгол, Сонгинохайрхан, БЗД-ийн иргэд идэвхтэй хамрагдаж байна DNN.mn

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн.

2022 оны 5-р сарын 01-ны өдрөөс эхлэн 06 сарын 16-ны өдрийн байдлаар Эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 190,117 хүн хамрагдсанаас 46.1 хувь нь эрэгтэйчүүд, 53.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь 49.1% нь Улаанбаатар хот, 50.9% нь орон нутгийн иргэд хамрагдсан байна.

Эрт илрүүлэг үзлэгт Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгууд хамгийн өндөр хамрагдалттай байна.

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан нийт иргэдийг насны бүлгээр авч үзвэл 27,032 нь 0-5 насны хүүхэд, 116,192 нь 6-17 нас, 16,594 нь 18-30 нас, 10,895 нь 31-45 нас, 10,035 нь 46-60 насны, 9,369 61-ээс дээш насны иргэд байна. Нийт үзлэгийн дийлэнх буюу 61.1 хувь 6-17 насны хүүхдүүдийн үзлэг байна.

Улаанбаатарт хийгдсэн үзлэгт Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж 21.1 хувь байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *