Categories
мэдээ нийгэм

Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна

Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байнаСэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газар “PRADO” загварын автомашинтай иргэн Д /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Б /68 настай, эрэгтэй/, Б /65 настай, эмэгтэй/, Т /19 настай, эмэгтэй/ нарын 5 хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр өнөөдөр үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.

Онцгой байдлын газраас иргэдийг холын замд явахдаа цаг агаарын байдлыг харж, сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *