“Эрдэнэт хүний амь бүхнээс үнэтэй” тайван жагсаалыг Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд хамтран зохион байгуулж, дуу хоолойгоороо нэгдэж байна.
Уг жагсаалыг утаагүй түлшний түүхий эд болох нүүрс тээвэрлэгч том оврын автомашиныг улсын чанартай Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замаар явуулахгүй байх, том оврын автомашины жолооч, нүүрс тээвэрлэлтийн ажиллагаа явуулж буй ААН-үүдийг хариуцлагажуулах, замын эвдрэл гэмтлийг засах ажилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн сайд болон Хүний эрхийн үндэсний комисст хүртэл нөлөөлөх зорилгоор зохион байгуулж байна.