Өнөөдөр Орхон аймгийн иргэд татварын нэмэгдлийг эсэргүүцэн шүгэлтэй жагсаал хийлээ. Тэд “Татвар нэмж, талхны мөнгөнөөс минь бүү дээрэмд”, “Ард түмэн туйлдаж гүйцлээ” гэх бичиг бүхий лоозон барин жагсаж байна. Энэхүү жагсаал Орхон аймгийн төв Эрдэнэт хотод болж байгаа бөгөөд 300 гаруй иргэд жагсаж байгаа аж. Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр “Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос энэхүү жагсаалыг хийж байна. Жагсаалд оролцогчид тэтгэврийн насыг шатлалтайгаар нэмэх, хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтийг эсэргүүцэж, бусад уул уурхайн компаниудаас “Эрдэнэт” үйлдвэртэй адил рояалтын татвар авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, жагслаа” гэв.
Categories