Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний хөнгөлөлтөд Хэнтий аймаг хамрагджээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм.

Төвийн бүсийн эрчим хүчний системд нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон-Уул, Хэнтий гэсэн арван гурван аймаг харъяалагддаг. Тиймээс нийслэлээс гадна дээрх 13 аймгийн гэр хорооллын иргэд шөнө хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *