Categories
гадаад мэдээ цаг-үе

Энэтхэг улс цөмийн чадавхтай, алсын тусгалтай пуужин туршжээ DNN.mn

Энэтхэг улс цөмийн чадавхтай, алсын тусгалтай пуужин туршжээ

Энэтхэг улс цөмийн чадавхтай, алсын тусгалтай пуужин амжилттай туршсан гэж тус улсын Засийн газар мэдээлжээ.

“Агни-5” хэмээх энэхүү тив хоорондын баллистик пуужинг тус улсын Одиша мужийн зүүн хэсэгт орших Абдул Калам арлаас пүрэв гарагт хөөргөсөн хэмээн Парламентын эрэг эрхэлсэн сайд Пралхад Жоши нь ярьсан байна.

Тэрбээр “Энэ пуужин манай үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна” гэж “твиттер” хуудсандаа бичсэн байна.

Энэтхэгийн Засгийн газрын гишүүний мэдээлснээр пүрэв гарагт туршсан цөмийн чадавхтай, алсын тусгалтай пуужин нь 5400 болон түүнээс илүү км зай туулах чадвартай байна.

Туршилтын өмнө Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэл гаргаж, Бенгалын буланг нислэгийн хориотой бүс гэж зарлаж, пуужингийн хамрах хүрээ бараг бүх Хятадын эх газрыг хамарна гэснийг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Энэтхэгийн зүүн хойд бүсийн Аруначал Прадеш мужид хамаарах хилийн маргаанаас улбаалан энэ сарын 9-нөөс хойш Энэтхэг, Хятад улсын хоорондох сөргөлдөөн дахин идэвхижсэнийг хэвлэлүүд дурдаж байна.

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх энэ тухай мэдээлэхдээ, тус улсын цэргүүд ноцтой гэмтээгүй, хоёр талын цэргүүд удалгүй бүс нутгаас ухран гарсан гэсэн байна.

Даваа гарагт Энэтхэгийн армийн мэдэгдэлд хоёр талын цэргүүд бага зэргийн гэмтэл авсан гэжээ.

2020 онд Энэтхэгийн талаас 20 цэрэг амиа алдсан хилийн мөргөлдөөний дараа Азийн энэ хоёр орны харилцаа муудаад байсан юм.

Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн хамгийн олон хүний аминд хүрсэн хилийн мөргөлдөөнд дөрвөн цэрэг амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *