ХОНЬ: Сарын эхнээс л таны шийдэмгий зоримог байдал тань амжилтанд хүргэнэ. Ганц бие болон хайр дурлалтайгаа учирсан бүх хүмүүсд сайхан үе тохиож байна. Эрх мэдэлтнүүд, эмэгтэйчүүд, ялангуяа энэ өдөр тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Мөн гэрээ хэлэлцээр, худалдан авалт, харилцаандаа тайлбар хийхэд таагүй байна. Санхүүгийн эх үүсвэр хай. Гэхдээ эргэлзээ төрүүлсэн асуудлаас хол байхыг зөвлөж байна. Мэргэжлийн хүрээнд шинээр эргэлт гарах магадлалтай байна. Энэ нь санхүүгийн салбарт ажилдаг хүмүүст хамааралтай байх болно. Сарын дундах үе танд эерэгээр нөлөөлөх үе юм. Та өөрийн бүтээлч санаагаа хэрэгжүүл. Та мөрөөдөж, ургуулан боддог зүйлсээ үнэн болгож болдог гэдгийг сана. Бүхий л үзэл санаанд нээлттэй ханд. Өөрийгөө хаана зогсч буйгаа эргэцүүлэн бод. Ахимаг насны хүмүүс эрүүл мэндээ бодон биеэ энхрийлүүштэй. Сарын сүүлээр ажилд орох боломж болон шинэ ажлын хувьд таньд маш таатай цаг тохиож байна. Шинэлэг санаа эсвэл онцгой уран сайхны бүтээл гаргахыг зорьж байгаа хүмүүст мөн сайхан цаг тохиож байна.
ҮХЭР: Сарын эхээр та шинэ төлөвлөгөө, төслийн санаачилга гарган, бусдад хүлээн зөвшөөрүүлэхэд тохиромжтой. Сүсэг бишрэл болон сэтгэл хоногшсон дурсамжтайгаа чухал мөчүүдийг санахад байгалийг ашигла. Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх нь амжилтанд хүрэх түлхүүр бөгөөд ажил мэргэжил, бизнесийн ололт олоход тус болно. Ямар нэг онцгой, таны цаашдын үйл хөдөлгөө хийх чадварыг хязгаарлах болно. Сарын дундуур гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ.Янз бүрийн ажил, жижиг сажиг зүйлүүдэд ихээхэн хүч зарах нь гэвч санасандаа хүрэхгүй. Хэрвээ та аялалд явах, өөрөө машин жолоодох бол зам дээр болгоомжтой бай. Бэртэх, авто осолд орж болзошгүй. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Сарын сүүлээр таны хувийн амьдралд таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Энэ өдрүүдэд ачаалал ихтэй, уулзалтаар дүүрэн байх болно. Эсвэл хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны тэвчээр, хэрсүү зангаас цаашдын бүх ажлын амжилт шалтгаалах болно.
ИХЭР: Сарын эхээр од гаригуудын нөлөөллүүдийн холбоос тэнгэрт бүрдэж, энэ үеийг тун сонирхолтой үе болгоно. Оюун ухааны чадвар уран сэтгэмжээс хамаагүй хоцорч явах тул уран сэтгэмжинд тулгуурла. Өөрийн авьяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Сарын дундуур бүх төрлийн харилцаандаа болгоомжтой ханд. Хэрэв бусадтай үл ойлголцол үүсвэл санаачлага гаргаж учрыг нь түргэн ол. Өөрчлөлт хийж, амьдралаа сайжруулахад хэзээ ч оройтдоггүй. Ажил мэргэжлийн тал дээр ба арилжааны асуудал дээр анхаарал татна. Ажил дээрээ биш байгаа мөртлөө зарим нь бизнес, ажлынхаа талаар хамаг бодол чинь төвлөрсөн байх болно. Харин сарын сүүлээр санхүүгийн ололт олох эсвэл ажил дээрээ дэвших хандлагатай. Амьдралыг илүү сайн ойлгож, хэтийн төлөвөө тодруулах зорилгоор гүн ухааны юм уу шашны сургалтад суухад ээлтэй үе.
МЭЛХИЙ: Сарын эхээр та бүх давхрагын хүмүүстэй ижил түвшинд харьцаж чаддаг байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хийхдээ зоригтой, ухаантай бай. Бүтээлч шинж чанар тань урсаж, зургийн тавиур, шаардлагатай эд зүйлсийг цуглуулахад зоригжуулж, урам зоригийг тань өгөх болно. Хурал цуглаанд илтгэл тавих, олон цугласан газар өөрийгөө нээхэд нэн тохиромжтой байна. Мэргэжлийн үйл ажиллагаанд санхүүгийн том алдагдал нүүрлэх төлөвтэй. Санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай бай. Сарын дундуур бие махбодын энерги доод түвшиндээ очих тул цаг хугацаа шаардсан, хэцүү даалгавруудыг хойшлуулсан нь ухаалаг шийдвэр болно. Өөрийнхөө сэтгэл зүрх, зөн билэгтээ анхаарал тавь. Тэд ихэвчлэн зөв байна. Танд ирээдүйд хийх гайхалтай зүйлийн талаар маш олон хувилбар бий. Тэгэхдээ тэднийгээ нэг ч үйл ажиллагаагүйгээр тодорхой харуулж болно. Хамгийн сайн арга зүйн санаа нь хийж байгаа зүйлийн хариу байх болно. Сарын сүүлээр сэтгэл хөдөлгөсөн төсөл төлөвлөгөөний гайхалтай эргэлт таныг өөрөө бахархахад хүргэнэ, ялангуяа бусад хүмүүс таныг оргил өөд гарна гэж төсөөлөөгүй байсан бол.
АРСЛАН: Сарын эхнээс л шинэ хүмүүс таны амьдралд орж ирнэ. Таны авьяас чадвар өндөр байж бусдад юу хийж чаддагаа харуулна. Гэвч та мөнгө болон зугаа цэнгэлийн асуудлаас үүдэн найз нөхдөө алдаж болзошгүй. Түр зуурийн өөрчлөлт хүндрэлийн даван туулахад бэлэн бай. Хором бүрийг аз жаргалтайгаар мэдэр амьдралд ийм зүйлс тийм ч их байдаггүй шүү дээ. Ганц бие хүмүүс хэдийний мэддэг хүнтэйгээ хайрын холбоо үүсгэж болзошгүй. Сарын дундуур шинэ сонирхол, таалагддаг зүйлээ хөгжүүлэхийг оролд, учир нь энэ бүхэн таны насан туршийн сонирхол болж магадгүй байна. Өөрийн хийж буй зүйлээ сайтар эргэцүүлэн бод. Сap таны ордонд байрлаж, сэтгэл санааг тань удирдана. Харин сарын сүүлээр шинэ төсөл, шинэ ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөхөд таатай. Та эрч хүчээ алдан, завгүй ажлаа тасалдуулахгүйн тулд өөрт хэрэгтэй зүйлийг өдрийн дэглэмдээ оруул. Санхүүгийн байдлаа хамгаалж, шинэ ажилд дэвшин орохыг хичээнэ.
ОХИН: Сарын эхээр од гарагийн нөлөө ажил, мэргэжлийн амжилтыг амлаж байна. Энэ нь хувь хүний нөөц баялаг чадварыг үлэмжээр нэмэгдүүлнэ. Та зорилгоо хэдий чинээ зөв тодорхойлж чадна, төдий чинээ биелүүлж чадна. Ажил төрлөө солих талаар бодно. Сар таны ордонд байрлаж, танд таатай нөлөөллийг авчирна. Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд таатай. Санхүү болон хайранд анхаарал төвлөрөхөд хэцүү байна. Хэрвээ та энэ өдөр хэн нэгэн хүнтэй танилцан үерхэж эхэлвэл тэр хүн тань жирийн биш мөн таньд тохирох хүн биш байж болзошгүй. Сарын дундуур шинэ төсөл нөлөөтэй ивээн тэтгэгч танд амжилт санхүүгийн аз авчрах магадлалтай. Хувь заяа таны өмнө жижиг бэрхшээлүүдээр саад тавих бөгөөд та түүн дээгуүр төвөггүйхэн харайн гарна. Харин сарын сүүлээр та эрүүл мэнддээ сайтар анхаарахыг сануулж байна. Таныг жижигхэн харшлын өвчин ороох гээд босгон дээр чинь хүлээж байна. Үүнд өртөхгүй байхын тулд шим тэжээлтэй натурал хоол хүнс хэрэглэ.
ЖИНЛҮҮР: Энэ сарын эхээр эвдэрсэн цонх цоожоо засуулсан эсэхээ шалга. Хэрвээ гадагшаа гарахаар бол хөршөөсөө гэрээ харж байхыг гуйгаарай. Хэрвээ боломжтой бол өөрийгөө хяналтаас чөлөөл. Өөрийгөө амжилттай байлгахын тулд өдөр бүр өөрийгөө зоригжуул.Амиа бодож, бусдыг үзэл бодлыг хүндэтгэхгүй байх нь хамтран ажиллагсдын дургүйцлийг хүргэж, үл ойлголуол үүсгэнэ. Сарын дундуур аз турших ажил хийх хэрэггүй. Та нэгэн зэрэг олон янзын буяны үйлс үйлдсэндээ бус ойр дотнынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх. Таны байгаа орчин гэр орноо өөд татах хүсэл энэ өдөр ихэснэ. Таны амьдралд хэд хэдэн эерэг өөрчлөлт айсуй. Та өөрийн авьяас чадвараа ашиглах хэд хэдэн боломж нээгдэнэ. Сарын сүүлээр зарим хүмүүнлэгийн ажилд гар бие оролцох нь сэтгэл санааны тааламжтай байдлыг авч ирнэ. Таны мэдрэмтгий чанар өндөр байх ба бүтээлч сэтгэлгээний ажлуудыг хийхэд таатай. Гадаад хэл, дизайны зэрэг курс дамжаанд нэгдэх нь тааламжтай. Сүүлийн үеийн бодол санаагаа хэрэгжүүлбэл ашиг тусаа өгнө.
ХИЛЭНЦ: Энэ сарын эхээр санхүүгийн шалгалт хийдэг газар алдаа бүрийг тань илрүүлж, хэрэгтэй судалгаа шинжилгээг тань хийж өгнө. Компанийнхаа хүний нөөцийн эсвэл зар сурталчилгааны салбар луу шилжих нь боломжтой байх болно. Хайр дурлалын асуудалд зоригтой ханд. Хүчээ төвлөрүүлэхийг зөвлөж байна. Урагш ахих, ажлаа дуусгахад тань ямар нэгэн юм саад болоод байвал энэ нь амрах хэрэгтэйг харуулж байна. Сарын дундуур хийх дуртай хобби тань цаг, эрч хүч ихээр зарцуулах боловч хийж буй зүйлдээ дуртай бол бусад хүмүүс өөрийг тань гэмшихэд хүргэж, түүнээс холдуулах боломжийг бүү олго. Хоолны дэглэмдээ мөн анхаарч, хүнсний ногоо ахиухан хэрэглэ. Сэтгэл уярам бодол санааныхаа ачаар хүүхэд насныхаа тухай төсөөлөн бодно. Хөргөгч, хүнс хадгалдаг шүүгээгээ хоол хүнсээр сайн дүүргэ. Тэр бүр уулзаад байдаггүй эртний найз эсвэл хөгшин хамаатан тань гэнэт зочилж ирнэ. Сарын сүүлээр гэртээ ямар нэгэн юм худалдаж авахдаа болгоомжтой байж, санхүүтэй холбоотой асуудлаасаа аль болох хол байж, нарийн ширийн зүйлсийг хоёр удаа шалгаж бай. Сурах ба дадлагажилтын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх аль ч хэлбэр ивээлтэй байх болно.
НУМ: Энэ сарын эхээр эрүүл мэнддээ анхаар. Эмчилгээнд бага зэрэг хөрөнгө зарж магадгүй юм. та төсвөөсөө хэтэрч болохгүй. Түр зуурын шохоорхлоосоо болж ямар нэгэн юм худалдаж авбал хожим нь өөрийн жинхэнэ хүссэн зүйлээ худалдан авч чадахгүй. Мөрийтэй тоглоомд хожих магадлалтай. Сарын дундуур таны өнгөрсөн хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Ажил дээр ноцтой алдаа гаргах нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Бүх зүйл өөр өөр нөхцөлд өөр өөр л байдаг. Танд зайлшгүй амралт хэрэгтэй байна.Дурын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Сарын сүүлээр дотны хүний гомдол дээд цэгтээ хүрч хэрүүл маргаан гарна. Таны календарь тань төрөл бүрийн зүйлсээр үргэлж хурдан дүүрч байдаг тул гэрээс гадуурх чөлөөт цагийн үйл ажиллагаандаа сэтгэл хөдөлгөм оч нэмэхэд гэмгүй. Орчлон хорвоо таныг хайрладаг, тиймээс саатуулахгүй. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө үл ойлголцол гарч болзошгүйг анхаар.
МАТАР: Энэ сарын эхээр бүү зөрүүдэл, ямар нэгэн зүйл бүтэхгүй бол сэтгэлийн тэнхээ гарган түүнийг даван туулах гарцыг хайж олох хэрэгтэй бөгөөд таны гаргасан ямарч шийдвэр буруу байхгүй гэдгийг одод онцолж байна. Халуун дулаан хувцас өмсөж ханиад томуугаар өвдөх магадлалтай бөгөөд дархлаагаа сэргээх эм бэлдмэл хэрэглэхийг танд зөвлөж байна. Сарын дундуур таны нэр хүнд өсч, олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь таны оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Та ямар ч ажлыг гайхалтай эрч хүчтэйгээр хийж дуусгах болно. Урт хугацааны хайр дурлалын харилцаа тодорхой түвшинд хүрэх бөгөөд хоорондоо сайн ярилцаж чадвал та хоёрын хамтын хүчин чармайлт зорилгодоо илүү хурдан хүрэхэд нөлөөлөх болно. Сарын сүүлээр та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно. Сонирхолтой өөрчлөлт таны,амьдралд гарч ирэх болно. Хэрэв та ганц бие, идэвхтэй хайртай хүнээ хайж байгаа бол та лав хэд хэдэн учралтай учрах болно. Таны үндсэн хоолны дэглэмд орохоо байсан зүйлүүдээ хая.
ХУМХ: Энэ сарын эхээр сургалтын төвийн талаар судал. Магадгүй та өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллахыг хүсч байгаа бол одоо хамгийн тохиромжтой үе. Даргатайгаа, хамтрагчтайгаа болон ажлын газрын хүнтэйгээ хайр дурлалын асуудал үүсгэх нь ямар ч үед эргэлзээтэй байдалд оруулна. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ бол бай. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг хэдийн иржээ. Сарын дундуур итгэж болохооргүй хэнд ч байсан өөрийн сэтгэл зүрхээ нээх хэрэггүй. Стресс, үүрэг амлалт та болон таны хайртын хоорондох үл ойлголцлыг томруулж мэдэх ч та ямар нэгэн асуудалгүйгээр үр дүнд хүрч чадна. Хамтран ярилцагчийнхаа санаа бодлыг сонсохгүй бүхнийг өөрийнхөөрөө шийдэх нь түншүүдтэйгээ харьцах тогтвортой харилцаа итгэлцлийг эвдэнэ. Худалдан авалт, бэлэг танай гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Сарын сүүлээр үнэндээ хэд хэдэн удаа мэргэжлийн хүнтэй уулзах нь аль алиных нь хувьд өөрчлөлт хийх талаар ярилцах боломж олгоно. Бүхий л түвшинд харилцаа холбоогоо нээ. Амьжиргааны асуудал эсвэл туйлын зорилготой холбоотой маш чухал шийдвэрийг нэг мөсөн гаргах бөгөөд шийдэмгий бус байдлаа өөрчилнө.
ЗАГАС: Энэ сарын эхээр өндөр настандаа санаа зовж байсан та тэднийг гэрт нь асраад халамжлаад байх хүн олж сая нэг санаа амарна. Хэн нэгэн, эсвэл ямар нэг юм таныг арагш чангаагаад байгаа мэт санагдах боловч энэ нь зөвхөн өдөр тутмын ажилдаа анхаарал тавилгүй зугаа цэнгэл хөөцөлдсөнөөс болж байгаа хэрэг. Дэлгүүр хэсч сүүлийн үеийн загварын хандлагаа тодорхойлоод ав. сарын дундуур таны ойлгох чадварын түвшин доогуур байгаа тул тогтоолт муу байх болно. Тиймээс ер нь бол шалгалт өгөх тохиромжтой цаг биш. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах бүх нөхцөлүүдийг өөртөө гаргаж өг. Гэхдээ үүнийг хамгийн богино хугацаанд ихээхэн хүч хөрөнгө хаяад ч хамаагүй гүйцэтгэхийг танд одод зөвлөж байна. Өөрийн гэсэн бодолтой байж аливааг авах гээхийн ухаанаар ойлгож асуудалд нухацтай хандах нь цаашдын эрсдэлийг багасгах сайн талтайг анхаар. Нийгмийн байдлаа өөрчлөнө гэж найдаад хэрэггүй. Сарын сүүлээр танд өөрийгөө илэрхийлээд их хүч шаардахгүйгээс гадна зүрх сэтгэлээ юу юунаас ч эрхэмд тооцохыг зөвлөе. Хүүхдээ сургууль дээр нь очиж дэмжсэн, гэр бүлээрээ баяр наадам тэмдэглэсэн, өөрийн зохион байгуулах чадвараа бусдад харуулж тэдэнд сэтгэгдэл төрүүлсэн аль нь ч бай та анхаарлын төвд байх болно.