Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сарын 8, 9-нд цас орж хүйтэрнэ

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

Салхи 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *