Төв аймаг, Заамар сумын Төмөртэй багийн “Доргол” гэдэг газарт 5 иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 5-ны өдөр 22:21 цаг хүлээн авсан.
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир-Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоож, 11-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн байна.