Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний долоон сард 3 тэрбум ам.долларын чулуун нүүрс экспортолжээ DNN.mn

Нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах Хятадын бодлого | News.MN

Нийт экспорт 2022 оны эхний долдугаар сарын байдлаар 6.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.7 тэрбум ам.доллароор буюу 36.3 хувиар өссөн байна.

Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.8 тэрбум ам.доллар буюу 42.2 хувиар өсжээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94 хувийг эзэлж байна.

Чулуун нүүрсний экспорт энэ оны эхний долоон сарын байдлаар 3 тэрбум ам.долларын 11,052.6 мянган тонн чулуун нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1.9 тэрбум ам.доллар буюу 2.8 дахин, биет хэмжээгээр 1,116.3 мянган тонн буюу 11.2 хувиар тус тус өссөн аж.

Нэг тонн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 280.1 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 169.4 ам.доллар буюу 2.5 дахин өссөн болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Нэмж мэдээлэхэд, чулуун нүүрсний 89.3 хувийг БНХАУ, 8.1 хувийг Сингапур Улс, 2.6 хувийг бусад улс руу тус тус экспортолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *