Categories
мэдээ нийгэм

Энэ онд 4,860 гарааш, 378 хашаа буулгажээ DNN.mn

БЗД-т 15 тоосгон граж, гурван чингэлгийг албадан буулгаж, чөлөөлөв -  Eguur.MN

Энэ онд зөвшөөрөлгүй 4,860 гарааш, 378 хашааг буулгажээ.

Гарааш чөлөөлөх ажил 93 хувьтай буюу энэ хүрээнд 81,396 ам метр талбай чөлөөлж, 21,361 ам метрт явган зам, 27,704 ам метрт авто зам, 18,866 ам метрт ногоон байгууламж гээд нийт 71,384 ам метр талбайд бүтээн байгуулалт хийсэн байна. Харин 354 байршилд 17.7 км хашаа чөлөөлжээ.

Түүнчлэн 757 машины авто зогсоол, 105 тоглоомын талбай, 401 гэрэлтүүлэг хийсэн бөгөөд 37 байршилд тохижилт хийх ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Орон сууцны бодлого, төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын тухайд энэ онд дахин төлөвлөлтийн хүрээнд 4,500 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Урьдчилсан байдлаар 5,680 айлын орон сууц ашиглалтад орохоор байгаа. Энэ хүрээнд 259 нэгж талбар чөлөөлж, 388 яндан буусан гэсэн үг.

2023 онд 4,800 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *