9911…8811… дугаарын эзэн рүү мессэж бичиж эрчүүдийг утасны цаанаас дарамталж мөнгө авдагбүсгүйчүүдийгбаривчилжээ.Өдөр тутмын хэвлэлүүд энэ талаар мэдээлж, хүн болгон лтэр мессэж бичсэн бүсгүйчүүдийг үзэн ядаж байна. Бүсгүйчүүдийгцагдаа нь баривчилж, хориод бөөн л юм болов. Өнгөц харахад тэд бусдын утас руумессэж илгээсэн нь ёс суртахууны хувьд буруу гэжбодогдох. Харин энэ явдлыг өөр өнцгөөс нь хараад үзье.
Мессэж явуулахад ньтэр эрчүүдхариу далчигначихаадэцэстээцагдаад ханддаг ньямар учиртай юм бэ.Бүсгүйчүүдийн мессэжинд олзлогдож, мөнгө төлснөөс нь харахад тэд ямар нэгэн харилцаа, хариу үйлдэл үүсгэсэн л байж таараа. Зарим нь400-500 мянган төгрөгөгсөн гэнэ. Энэ хэмжээний мөнгийг зүгээр нэгүгбичсэний төлөө хүнд өгөх үү. Өгтөл нь эмэгтэйчүүд утасны цаанаас дарамтална гэж байх уу. Тэр эрчүүд эхнэр хүүхэдтэй атлаа хүнд үзүүлэхээс ичмээр зүйл хариу бичиж донгоссон л байгаашүү дээ. “Тоглочихоод тоглоомоо даахгүй. Тонгойж байгаад бөгсөө даахгүй” гэж хүүхдүүд хэлдэг. Түүн шигтоглоомоо даахгүй юм бол эрчүүдта нарыгхариумессэж хэнбич гэсэнюм бэ. Аливаа зүйлд хариуцлага гэж байдаг. “Хийвэл бүү ай” гэсэн монгол ардын үгбий. Энэ бол хийхээсээ өмнө бод. Эрсдлийг нь тооц. Хийсэн бол үр дүн нь ямар ч байсан хүрсэн дараа нь хариуцлагаа үүр гэсэн үг.
Энэ тэрүүгээр ниссэн, хэн бичсэн нь мэдэгдэхгүй утаснаас мессэж ирэхэд хэдэн төгрөгөө алдчихаад одоо алдсан мөнгөө олж авах гээд мессэж бичсэн бүсгүйчүүдийгцагдаад өгч байдаг. Манай эрчүүдээс өөр эмэгтэйчүүддээ дээрэлхүүлчихээд төр засагтаа гомдоллож цэрэг цагдаа болдог түүх энэ хорвоод ер нь байна уу. Италийн “Малена” нэртэй алдартай нэгэн кино байдаг.
Малена гоо үзэсгэлэнгээрээ тухайн хотдоо од болсон бэлэвсэн, сайхан бүсгүй. Эрчүүд түүнээс харцаа салгаж чадахгүй, ангайн гөлөрцгөөж, эхнэрүүд нь энэ байдалд эгдүүцэн шаралхаж, бүсгүйг янз бүрээр доромжлон гутаахыг оролддог. Маленагийн алхаа гишгээ, ихэмсэг сүрлэг байдал, найруулагчийн уран, торгон мэдрэмж, саундтрекийн зохицол зэрэг нь уг киног их өвөрмөц, донжтой болгосон гэхэд хилсдэхгүй. Эцэст ньшаралхсан эхнэрүүд түүнийг хөх няц болтол зодож, үсийг нь хусаж шударга шүүхийн өмнө аваачдаг. Тэгэхэд шүүх танхимд байсан хотын нэгэн нөлөөтэй хүн түүнтэйамрагийн явдал үүсгэснээхэлж, бусад эрчүүднь ч зориг орон түүнтэй учиртай явснаа хэлдэг.Тэнд байсан эрчүүдийндунд бүсгүйгээс татгалзсан хүн байгаагүй. Ингэснээр ямар ч буруугүй, Малена ялаас мултардаг. Товчхондоо бол киноны агуулга ийм. Энэ кинонд гардаг шиг дэлхийн бүхэрчүүд бүсгүйчүүдээ ингэж хамгаалж, хайрлаж иржээ. Гэтэл манай эрчүүд “чивтэй чавганц” болчихсоны нэг илрэл дээрх жишээ. Ийм эр хүнгэж байдаг юм уу.
Биеэ үнэлэгчдийг дэмждэг хүн би биш. Гэхдээ зүгээр л зарим хүнд амьдрахөөр аргабайхгүй бол яах билээ хэмээн хүлээцтэй ханддаг. Нэгэн судлаачсудалгаандаа”Биеэ үнэлэлт муу муухай зүйл биш. Нийгмийн харгис хатууг зөөллөдөгюм” хэмээн жишээ авсан байдаг. Биеэ үнэлэлтийг тас хорьсон газар гэр бүлийн хүчирхийлэл их гардаг гэнэ. Согтууэргэр рүүгээявахдаа биеэ үнэлэгчтэй таарсан байдаг. Хэдэн цагийн дараа гэртээ очихдоо “хулхи нь” буучихсан ирдэг. Учир нь мөнгөө сэгсрүүлчихсэн, өмсөж зүүсэн өөдтэй юмаа дээрэмдүүлчихсэн. Түүнийгээ эхнэрээсээ нууж гэртээ ордог. Энэ бүхнийг нь мэдчих вий гэж болгоомжилсон нөхөр юун эхнэрээ зодож, хүүхдүүдээзандрах,гөлөгнөсөөрбайдаг аж. Нэг үгээр хэлбэл, эр хүнийомгийг дарахад бас хэрэг болдог зүйл гэдгийг судлаач хэлсэн байдаг. Байж болох л жишээ. Тийм болохоор биеэ үнэлэгч гэж хүний нийгэмд байдаг л зүйл. Байсаар ч ирсэн, үр үндсээр нь устгаад байх шаардлага байхгүй.
Цагдаа, сэтгүүлч нар л мессэж бичсэнбүсгүйчүүдийг аймаар мэт олон нийтэд харагдуулж, тэр эрчүүдийгхохирогч болгоод байгаа нь эмгэнэлтэй.
Хүний ямар ч нийгэм байгуулагдсанбиеэ үнэлэгчид устсан түүх байдаггүй.Дээрх кинонд ч дайны үед байсан гэдгийг харуулж буй бол бидний мэдэх социалист, ардчилсан орнуудад ч байж ирсэн, байгаа.Харин улам л нууц далд хэлбэрээр хөгжсөөрирсэн. Үүнийг гэрчлэх зүйл бол одоо хүүхнүүд заавал буудалд эсвэл тогтсон газар зогсолгүй мессэж бичдэг болсон юм байна гэж ойлголоо. Мессэжээр хүссэн үгийг нь хэлж, харилцсанаар төлбөр авдаг болж. Энэ ньбүсгүйчүүдэд цэвэрхэн арга. Ухаалаг утас гэж байхад яагаад ухаалаг биеэ үнэлэлт гэж байхгүй байх билээ. Сэтгэж, менежмент хийж чадсан нь өөрийгөө зовоолгүй амархан мөнгө олно. Тэгээд ч биеэ үнэлэлтийгхүн төрөлхтөн үүсэхэд хамт бий болсонанхны мэргэжил гэж хошигнодог.
Мессэж бичингүүт нь энэ эрчүүд дагаж далдганаж,ороогдохоо болих хэрэгтэй. Орчлон ертөнцийн бүх л зүйл хөгжиж тэр хэрээрээ агуулга хэлбэр нь өөрчлөгдөж байна. Ямар нэгэн үнэгүй зүйл танд ирлээ гэж бодох хэрэггүй. Цаадах төлөөсийг нь тооцох л хэрэгтэй.Ямар ч үйл явдал, илгээмж нэр андуурагдан танд хүрнэ гэж байдаггүй.
Харин эрчүүд минь өөрснөөсөө ич, эмэгтэйчүүдийн арганд орж далдганачихаад цэрэг цагдаа болдгоо болих хэрэгтэй. Хатуухан хэлэхэд та нарын эрхэлж өссөний гор энэ. Үеийнхээ найзад зодуулчихаад нус нулимстайгаа холилдож орж ирээд аавдаа, ахдаа ховлодог. Аав, ах нь хэлснээр нь очоод зодно, үгүй ядлаа гэхэд эцэг эхэд нь хэлж арга хэмжээ авдаг. Эцэст нь эхнэр авч хүүхэдтэй боллоо, эр хүн болж гэж санатал нялзрай хэвээрээ байна шүү дээ. Мессэж бичсэнийхээ төлөө бүсгүйчүүд биш та нар эмээх хэрэгтэй. Ийм нялх нялзрайбайна гэдэг эр хүнд зохихгүй.
Бүсгүй хүний сээтэгнэж, аальгүйтэх нь зөвхөн таныг хараад тийм үйлдэл гаргадаггэж бодож андуурав. Тэд зүгээр л эсрэг хүйстнээ хараад эмэгтэй гэдгээ мэдэрч буй хэрэг. Бүсгүй хүн бүрт байгалиас заяасан өгөгдөл нь тэр. Энэ бол төрөлх мөн чанар нь. Нүд ирмэх, ханд хаяхад нь та нар унаж тусаад талимаараад байвал ийм дорой хэвээрээ л байна. Монгол Улсынхөгжлийн төлөө энэ биеэ зориулах нь битгий хэл бүсгүйчүүдийн аманд нь багтаад л явна шүү. Дээрх мессэжиндөдөөгдөж хариу бичсэн шигээ гоншигнохыг чинь хармааргүй байна. Нэгэн бүсгүйтаныг эр хүн хэмээннайдаж өөрийг чинь сонгосон байгаа. Балчирхан үрс чинь”мундаг аав” гэж өөрөөр чинь бахархаж яваа. Харин та ийм нялзрай дорой, хариуцлага хүлээх чадваргүй нэгэн байх ёсгүй юм. Далай ламын нэг сайхан үг бий. Томболох гэж яарах хэрэггүй. Хүн болох гэж яар гэсэн байдаг. Эр хүн танд энэ үг хамаатай болжээ, өнөө цагт.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ