Categories
мэдээ цаг-үе

Энэ долоо хоногийн цаг агаарын төлөв

2022 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 28-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

Хур тунадас: 21-нд Хангайн уулс, Халх голын сав орчмоор, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар, 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өмнөх өдрүүдээсээ бага зэрэг хүйтэрнэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *