Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Тавиас дээш насны 101 мянган хүн вакцинд хамрагдлаа

ЭМЯ-ны хэвлэлийн хурал эхэллээ. Сүүлийн 24 цагт 13057 хүнээс шинжилгээ авахад 321 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 262 тохиолдлыг нийслэлд бүртгэсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 40 цэгт дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Өмнөговь, Төв, Орхон аймгийн үйл ажилагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-үүдийн ажилтнуудыг дархлаалжуулалтад хамруулав. 50-иас дээш нсны 101 мянган иргэн вакцинаа хийлгэв. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд нь бие бага зэрэг арзайсан, толгой өвдсөн гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрлээ. Астра Кенеака вакцинийг хийлгэсэн нийт иргэдийн 51 хувь нд нь дээрх шинж тэмдгүүд илэрсэн. Ирэх сарын 20-ноос энэ вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *