Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 94 тохиолдол бүртгэгдлээ || DNN.mn

COVID-19 БА НИЙГМИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ШИНЖИХҮЙ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 68 нь Улаанбаатар хотод,
  • 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 946 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 205 нь хүүхэд юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 22
  • Хүндэвтэр – 609
  • Хүнд – 105
  • Маш хүнд – 10 хүн байгаа аж.

Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд нийт 2,105 хүн нас бараад байна.

зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *