Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 61 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 52 нь Улаанбаатар хотод, 11 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 922 574 болжээ. Мөн хугацаанд уг өвчнөөр нэг хүн нас баржээ. Одоогоор манай улсад коронавируст халдварын улмаас нийт 2112 хүн эндээд байна.