Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1095 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 808 нь Улаанбаатарт, 287 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр зургаан хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1593 болов.
Өнөөдрийн байдлаар 19093 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн: 9464
- Хүндэвтэр: 7041
- Хүнд: 2220
- Нэн хүнд: 368 хүн байна.
Гэрийн хяналтад 47487 иргэн байна.