Categories
мэдээ нийгэм

Эмийн бүтээгдэхүүний гэрчилгээг үндэсний үйлдвэрийн эмэнд олгож эхэллээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмийн бүтээгдэхүүний гэрчилгээг үндэсний үйлдвэрийн эмэнд олгож эхэллээ. Эмийн бүтээгдэхүүний гэрчилгээ гэдэг нь уг эмийн бүтээгдэхүүний талаарх бүрэн мэдээллийг агуулсан албан ёсны баримт бичиг бөгөөд “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг нэвтрүүлсэн үйлдвэрт бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нь зориулж эрх бүхий байгууллагаас олгодог юм.

Монгол Улсын “Айвико” тарилгын шингэний эмийн үйлдвэр нь “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” буюу GMP-ын шаардлага хангаж, батламж авсан анхны үндэсний эмийн үйлдвэр юм.

Эмийн бүтээгдэхүүний анхны гэрчилгээг авах GMP-ын шаардлага хангасан “Айвико” эмийн үйлдвэрийн “Фентанил” эмэнд уг үйлдвэрийн хүсэлтийг нь үндэслэн шаардлага хангасан гэж үзэж гэрчилгээ олгожээ. Гэрчилгээг авснаар уг үйлдвэрлэгчийн “Фентанил” бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *