Categories
мэдээ спорт цаг-үе

Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн эхний гурван медалийг Ямайкчууд хүртжээ

Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрлийн финалын шат өчигдөр болж эхний гурван байрыг Ямайкчууд эзэллээ.

Өдгөө 29 настай Элайн Томпсон-Хера 10.61 секундэд барианд орж олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол нутаг нэгт 34 настай Шелли-Ан Фрейзер-Прайс 10.74 секундээр мөнгөн медаль, 27 настай Шерика Жаксон 10.76 секундээр хүрэл медалийг хүртлээ.

Харин Ямайкчуудын араас Кот д’Ивуар, Швейцар, АНУ, Их Британийн тамирчид барианд оржээ.

7 replies on “Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн эхний гурван медалийг Ямайкчууд хүртжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *