Categories
мэдээ спорт

Эмэгтэй хөлбөмбөгчид Гуам руу нислээ

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шатанд өрсөлдөхөөр өчигдөр эх орноосоо мордлоо. Тэд 12 дугаар сарын эхээр Зүүн өмнөд Азийн арлын орон Гуамд зохион байгуулах хоёр дахь шатны тоглолтуудад оролцоно. Улаанбаатар хотноо өнгөрсөн есдүгээр сард болсон эхний шатны аварга баг Монголын охид, БНХАУ, Тайвань, Хонконгийн багуудтай өрсөлдөх юм. Хуваарийн дагуу ирэх сарын нэгэнд БНХАУ-ын багтай тоглох бол хоёр хоногийн дараа Тайвань, төгсгөлд нь Хонконгийн багтай тоглох юм. Энэ сарын эхээр Тажикистан улсад олимпийн наадмын сонгон шалгаруулалтанд өрсөлдсөн Монголын эмэгтэй хөл бөмбөгчид дахин шинэ түүх бичихээр даваа гарагийн өглөө Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдөлсөн юм. Тэд БНСУ-ын Инчеоны нисэх онгоцны буудлаар дамжин нислэг үйлдэж өнөөдөр шөнө гэхэд Гуамд хүрсэн байхаар төлөвлөжээ. Тэдний хувьд шинэ талбайдаа дасах боломж олгох дөрвөн өдрийн хугацаа байна. Дашрамд дуулгахад Зүүн өмнөд Азийн АШТ-ий хоёрдахь шатны тоглолтууд болох өдрүүдэд Гуамд тасралтгүй бороотой байна хэмээн цаг агаарын төлөв гараад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *