Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд эрүүл мэндийн салбарыг эзэнжүүлэхийг шаардав

УИХ дахь эмэгтэй гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт Эрүүл мэнд спортын сайд, тус салбарын Төрийн нарийн бичгийн дарга нарыг яаралтай томилох тухай албан тоот хүргүүлэх болсон гэж мэдэгдлээ. Томилгоог хийхдээ зөвхөн эзэнтэй болгох биш, мэргэжлийн чамбай томилгоо хийх шаардлагатай гэж онцолсон юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар албан тоот хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Зах зээлд хамгийн сайн шилжиж чадаагүй салбар бол эрүүл мэндийн салбар. Ерөнхийд нь харахад даатгалын тогтолцоо нь боловсронгуй болоогүй учраас олон тулгамдсан асуудал хуримтлагдсан хэвээр байна. Сүүлийн нэг сарын дотор энэ салбарт ажиллагсад хүнд байдалд орж байна. Ажлаа хийж байгаа эмч сувилагч нар бор зүрхээрээ л зүтгэж байна. Тиймээс энэ олон асуудлыг шийдэх үүднээс удирдлагуудыг яаралтай томилох шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: 2012 оны сонгуулийн дараа УИХ-д 11 эмэгтэй гишүүд орж ирсэн. Бид нэгдэж, эрүүл мэнд боловсролын салбарт анхаарал хандуулж ажиллана гэсэн зорилготойгоор Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан. Өнгөрсөн 3,5 жилийн хугацаанд олон ажил хийсэн. Харамсалтай нь эрүүл мэндийн салбар хэцүүхэн байна. Тиймээс аливаа улс төржилт хийлгүйгээр, чадвартай хүнийг томилоосой гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Салбарын ажилчид сайдтай болохыг хүсэж байна. Бидэнд ийм төрлийн хүсэлт нэлээд ирсэн. Тиймээс өнгөрсөн долоо хоногт энэ асуудал дээр ажиллаад, анхааралдаа авах шаардлагатай гэж үзсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *