Categories
мэдээ нийгэм

Эмээлтийн Үйлдвэрлэл, технологийн паркийн барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/460 дугаар захирамж
гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Эмээлтийн
хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын
зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлж,
нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг
оролцуулан зохион байгуулахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл,
технологийн парк” ОНӨТҮГ – т даалгав.
Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн
ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, батлагдсан төсөл арга хэмжээнд
захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний
газарт, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий
болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын
байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг
болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААС ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

2015 онд санхүүжих

1

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол /160 га/

2015

120,0

2

Барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажил

2015

375,0

ДҮН

495,0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *