Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13A маягтын зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байсныг халж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад 13А маягтыг 2023 оны аравдугаар сарын 3-наас шаардахгүй болсон.
Даатгуулагчийн эмнэлгээ өөрөө Сонгон үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хувийн хэвшлийн эмнэлгүүдийн санхүүжилтийн тарифыг нэмэгдүүлж, хувийн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 2022 онд 198.6 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2023 онд 245.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.