Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлсэн. Тэгвэл шалгалтын бүртгэл энэ долоо хоногт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагч шалгалтад бүртгүүлэхийн тулд зөвхөн өөрийн и-мэйл хаягаар eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийнэ. Ингэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.
Үүнд:
- 1. Иргэний үнэмлэх
- 2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд программаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!!
- Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
- 3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернэт банкны QPay үйлчилгээ
ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5 800 төгрөг байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
- Өргөдөл хүсэлт
- Эмчийн магадалгаа
- Сургуулийн тодорхойлолт