Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Э.Булган Египетийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа DNN.mn

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр АБНЕУ-ын Ерөнхийлөгч Абдел Фаттах Ас-Сисид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд Э.Булган Монгол, Египетийн уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ерөнхийлөгч Абдул Фаттах Ас-Сисид мэндчилгээ дэвшүүлж, тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг уламжлав.

Ерөнхийлөгч Абдел Фаттах Ас-Сиси хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Египетийн төр, засгийн байгууллагуудын зүгээс Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхт хариу мэндчилгээ дэвшүүлэн, урилгыг талархан хүлээн авч байгаагаа мэдэгдэв.

Монгол, Египетийн хооронд 1963 оны 4 дүгээр сарын 2-нд дипломат харилцаа тогтоосон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *