Categories
мэдээ эдийн-засаг

Эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч, 119.4 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

2024 оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч тээвэрлэсэн байна. Үүнээс авто тээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр хоёр сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэснийг Зам, тээврийн яам мэдээлсэн юм.

Агаарын тээврээр зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өсжээ. Харин бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тайлант хугацаанд бүх төрлийн тээврээр 119.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс

  • авто тээврээр 79.1 сая тонн ачаа,
  • төмөр замаар 40.3 сая тонн ачаа,
  • харин 9.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.

Бүх төрлийн тээврээр тээвэрлэсэн ачаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин авто тээврээр тээвэрлэсэн ачааны хэмжээ 23.3 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 15.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *