Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхийн цаг-2015” өнөөдөр болно

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Эх дэлхийн цаг 2015” өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах, хог хаягдлыг ялган ангилах, цэвэр усаа хэмнэх гээд олон зүйлийг бид өөрөөсөө эхэлж болно. Байгаль дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сануулдаг уг үйл ажиллагаа 20.30-21.30 цагийн хооронд болох юм.

“Эх дэлхийн цаг 2015” нэгдэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорихдоо та лаа авч очиход л хангалттай эсвэл нэг цагийн турш гэрлээ унтраагаарай. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.

Харин манай улс 2010 онд албан ёсоор нэгдэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас энэхүү арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *