Олимпийн таван цагаригийг Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг дээр цаашид байнга байрлуулах санаа Францын иргэдийн дунд маргаан дэгдээгээд байсан билээ.
Нийт 29 метр урт, 15 метрийн өндөртэй сайжруулсан гангаар хийсэн олимпийн бэлгэдлийг Сена мөрний зүг харуулсан юм.
Зуны олимпийн наадмын үеэр байрлуулсан цагаргуудыг дараагийн олимпын наадам хүртэл буюу 2028 он хүртэл энэ хэвээр үлдээх санаачилгыг Парис хотын захирагч Анна Идальго гаргасан.
Түүний энэ санаачилгыг цамхгийг зохион бүтээсэн Густав Эйфелийн үр удам уг санааг эсэргүүцсэн юм.
30 тонн жинтэй аварга цагаргууд өвлийн цаг агаарт тэсвэртэй байдлаар хийгдээгүй тул буулгахад хүрсэн бололтой. Парис хотын захиргаа болон Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ)-ноос урт хугацаанд байрлуулах илүү хөнгөн цагариг бүтээхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.
Харин буулгасан цагаргийг цамхгийн урд байх Иена гүүрэнд байрлуулахаар болсон байна.