Египетийн Прокурорын газраас шоронд хоригдож буй төрийн тэргүүн асан М.Мурсид цаазын дээд хэмжээ оноохыг шаардаж байна. Түүнийг улсын нууц мэдээллийг гадны тагнуулчдад өгсөн гэж буруутгаж байгаа аж. Египетийн Прокурор Эмад эль-Шаравигийн онцолсноор М.Мурси төрийн эрх барих хугацаанд түүнийг дэмжигчид гадаадын тагнуулчдад тэр дундаа Ираны тагнуулын албанд улсын чухал бичиг баримтууд өгсөн. Мөн лалын хэт даврагчидтай сүлбэлдэн, Египетэд тогтворгүй байдал бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Уг хэрэгт Египетийн Ерөнхийлөгч аснаас гадна Лалын ахан дүүс хөдөлгөөний 35 гишүүнд ийм ял ногдуулах гэнэ. М.Мурсиг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас эхэлсэн.
Харин дараагийн хурал энэ сарын 26-нд болох бөгөөд тэрээр өмгөөлөгч авалгүйгээр өөрийгөө өмгөөлөх гэнэ. Сануулахад, М.Мурсиг өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн суудлаас нь түлхэн унагаасан. Уг үйл явдлын дараа армийнхан Засгийн эрхийг авч, генерал Абдул Фаттах аль Сиси Ерөнхийлөгч болсон юм.