Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, зарим байнгын хорооны дарга нарыг томилсноор, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг 81.6 хувиар, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг 88 хувийн саналаар дэмжлээ. Харин Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг 89.8 хувийн саналаар, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 82 хувийн саналаар улираан сонгов. Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *