АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн дэлхийн цомд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий хошой аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Э.Содномпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Түүний оролцсон жинд Иран Улсын тамирчин алтан медаль хүртсэн бол Йордан Улсын тамирчин хүрэл медаль хүртсэн байна.