Categories
мэдээ нийгэм

Э.Хатанболд, Г.Аззаяа нарт зарим газар л амласан бэлгээ өгөөд байна

Өмнөговь аймагт ажиллаж байгаа манай сэтгүүлч Э.Хүрэлбаатар 3 сая дахь иргэн Х.Монголжин, түүний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарын хамт.

Манай сэтгүүлч Э.Хүрэлбаатар Өмнөговь аймагт ажиллаж байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж мэндэлсэн Х.Монголжин охины гэрт нь очиж сурвалжлага хийж яваа юм.

Өчигдөржин хэвлэлийнхэн бужигнаж хөл хөс ихтэй өнжсөн Э.Хатанболдынх өнөөдрөөс хэвийн амьдралдаа оржээ. Бяцхан охин сайн байгаа бөгөөд ээж нь сүү сайтай гэнэ. “Томоохон компани, хувь хүмүүс Х.Монголжин охинд бэлэг сэлт өгнө гэж телевиз болон хэвлэлээр илэрхийлээд байгаа ч одоогоор яг Э.Хатанболд, Г.Аззаяа нартай өөрсөдтэй нь холбогдоод амласан бэлгээ өгье гэсэн газрууд ховор байна. Өнөөдөр харин “Голомт” банк охины нэр дээр данс нээж, гурван сая төгрөг бэлэглэж байгаагаа хэлсэн. Бас Таван Богд, АПУ компаниуд нэрийн бэлгээ өгөөд байна” гэж манай сэтгүүлч дуулгав. Э.Хүрэлбаатар сэтгүүлчийн дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Ц.БУЛГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *