Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү авлаа. Тэрбээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрөвдүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний өнөөдөр /2019.04.27/ болсон хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177.9 оноогоор 5-р байранд шалгарч Олимпийн наадмын эрхээ авлаа.
Ийнхүү Монголын Буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпийн наадмын хоёр дахь эрхийг 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэсний эцэст авч чадсан ОУХМ Э.Даваахүү болж чадлаа. ОУХМ Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан юм.