УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Баянгол” зочид
буудал дахь албан өрөөнд нь цагдаагийн
тусгай албаныхан нэгжлэг хийж байгаа.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэнд очсон байгаа бөгөөд тэрбээр “Нэгжлэг хийхэд яагаад тусгайгийнхан ирдэг юм бэ. Хуулиар бол нэгжлэг хийх гэж байгаа бол
мөрдөн байцаагч, прокурор хийх ёстой” гэсэн
байна.
Манай
сэтгүүлчийн мэдээлснээр Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын даргын зөвлөх
О.Байгальмаа, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар мөн тэнд очжээ.