Categories
мэдээ нийгэм

Э.Ананд хүүд амьдрал бэлэглэх аян эхлүүлжээ

Э.Ананд хүүгийн нуруунд хавдар ургаж бүсэлхийнээс доош мэдээгүй болжээ.

2021 оны гуравдугаар сарын 30- нд Ананд хүүгийн биед “бага нурууны соронзон резонаст томографийн” тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугамламуудын төвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7 см X 6.8 см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогджээ.

Одоогоор хүүгийн бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн шингэнээ хянаж чадахгүй болоод байгаа юм. Энэ өвчин нь монголд эмчлэгдэхгүй гэсэн оноштой. Харин БНСУ-ын эмнэлэгт эмчлэгдэх боломжтой гэсэн хариу иржээ.

Хүүгийн эмчилгээний зардалд 150 сая вон буюу Монгол мөнгөөр 380 сая төгрөг болох юм. Иймээс хүүгийн гэр бүл “Э.Ананд хүүд амьдрал бэлэглэх аян”- ыг эхлүүлээд байгаа юм.

Төрийн банк: 102700381773 Даваа (ээж)

Худалдаа хөгжлийн банк: 406084536 Даваа (ээж)

Хаан банк: 5447233328 Цэцэгжаргал (эмээ)

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *