Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн театрын тайзнаа 44 жил амилсан “Дон Кихот”

“Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор” гэгчээр бүжгэн жүжиг, дуурь, кино, драмын жүжиг зэрэг төрлөөр дэлхийн үзэгчдийн мэлмийг баясгасан Мигель Де Сервантасын “Дон Кихот” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа амралтын өдрүүдэд толилуулахаар болжээ.

Тус бүтээлийг Л.Минкусын хөгжим, М.Петипагийн дэглэлтээр анх 1869 онд Москвагийн Их театрт тавьж байжээ. Дөрвөн бүлэг, найман үзэгдэлт уг бүжгэн жүжиг Оросын театраас дэлхий дахинаа түгсэн байна. Энэхүү алдарт бүтээлийг Монголын тайзнаа анх 1971 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва дэглэн тавьж байсан аж.

1917 оны хувьсгалаас хойш Зөвлөлтөд олон дуурь, бүжгэн жүжгийг тоглохыг хориглосон ч “Дон Кихот” бүжгэн жүжиг Их театрт хамгийн удаан амьдарсан нь юм байна.

“Дон Кихот”-ыг 1940 онд Монте Карлогийн наадамд тоглосноос хойш дэлхийн олон орны театрууд шинэчлэн дэглэж, тавьдаг болжээ.

Энэ удаад толилуулах Л.Минкусын “Дон кихот” бүжгэн жүжгийн гол дүрд Дон Кихотод Х.Чойжилсүрэн, Санчо Пансод Д.Чинбат, Лоренцод Н.Баяраа нар тоглох гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *