Categories
мэдээ нийгэм

Дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор шагнуулжээ

Баяр наадмын өмнөх энэ өдрүүдэд ард түмнээр хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнэлэгдсэн салбар салбарын шилдгүүдэд шагналын хур бууж байна. Тухайлбал, Монголын рок поп ертөнцөд тод мөрөө үлдээсэн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ.

Энэ талаар тэрбээр фэйсбүүктээ “Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа. Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна. Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна. Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *