Categories
гадаад мэдээ

Дүрвэгсдийн багийнхны Олимпийн мөрөөдөл юу байв

Сирийн дүрвэгч Рами Анис нь Олимпод орж байгаа дүрвэгсдийн багийн гишүүн бөгөөд 100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд орж байгаа юм. Тэрбээр “Энэ бол миний мөрөөдөл” гэжээ. Тэрбээр энэ жил 25 настай бөгөөд 54.25 секунд уралдаж 59 тамирчнаас 56-д орсон юм. 2015 онд болсон Сирийн дайны улмаас “Газар дундын тэнгис”-ээр дамжин завиар Турк руу гарч улмаар Бельги оржээ. Тэрбээр Олимпийн талаарх сэтгэгдлээ “Би энэ мөрөөдлөөсөө сэрэхийг хүсэхгүй байна” хэмээжээ. Тэрбээр орон нутгаасаа холдсоны дараа өөрийн төрсөн суурин нь бөмбөгдөлтөнд өртөж байхыг харсан байна. Тэрбээр усанд сэлэлтийн тамирчин авга ахыгаа хараад анх усанд сэлэлтийн тамирчин болох хүсэл мөрөөдөлд автаж байжээ. Тэрбээр мөн “Би дүрвэгсдийн багийн хүнд нөхцөл байдалд бага ч гэсэн гэрэл нэмэхийг хүсэж байна, мөн дэлхий даяар зовж тэнүүчилж яваа дүрвэгсдэд итгэл найдвараа бүү алдаарай гэж хэлэх гэсэн юм” гэжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *