Түрүү жил нийт сурагчдын 38 хувь нь шинэ дүрэмт хувцсаар хангагдсан аж. 2014-2015 оны хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн байна. Энэ хичээлийн жилд нийт сурагчдын 73,5 хувь болох 375104 сурагчийг шинээр хувцаслана.
8 дугаар сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж БШУЯ-наас сэдээлж байна.
Дүрэм хувцасны худалдаа, борлуулалт Улаанбаатар хотод хэдийнэ эхэлжээ. Харин аймаг, нийслэлд 8 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 31-ны хооронд нийлүүлэгдэнэ.
Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оныхоос нэмэгдэхгүй гэв.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний компаниуд Улаанбаатар хотод нэмэлт боруулалтын цэгүүдийг гаргах юм. Тухайлбал, 8 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31-ны хооронд:
o Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,
o “Аса” циркийн гаднах талбай,
o Ялалтын талбай,
o Дүнжингарав худалдааны төвд,
o Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.
Аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэгийг нээж 8 дугаар сарын 18-аас эхлэн борлуулалт хийгдэнэ.