Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав 2015” уралдааны үеэр 11 хүүхэд унаж бэртжээ

Амралтын өдрүүдэд “Дүнжингарав 2015” хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулагдсан билээ.

Энэхүү уралдаанд 202 уралдаанч хүүхэд оролцжээ. Хурдан морины уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүртгэл, аюулгүй байдлыг хариуцаж ажилласан Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн газраас тодруулахад уралдааны үеэр 11 хүүхэд унаж бэртсэн гэсэн мэдээлэл өглөө.

Унаж бэртсэн хүүхдүүдийн дунд хүнд гэмтэл, бэртэлтэй, эмнэлэгт хүргэгдсэн хүүхэд байхгүй байгаа ажээ.

Унаж бэртсэн шалтгааны тухайд зарим хүүхдүүд гарааны зурхай дээрээс хөдлөхдөө мориноосоо унасан боловч буцаад мориндоо мордож уралдаанаа үргэлжлүүлсэн аж.

Олон нийтийн сүлжээгээр гарсан бичлэгийн талаар тодруулахад “Манай байгууллага эх сурвалжгүй мэдээлэлд хариу өгөхгүй. Албаны мэдээлэл гэвэл ийм байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *