Categories
мэдээ цаг-үе

Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Задгай”-д дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 15:57 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гурван орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугамын худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 213 дугаар байрны хажууд дулааны худгаас цогцос гаргах шаардлагатай байна гэсэн мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 09:45 цагт өгчээ. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 6 км замыг туулан очиход 4 метрийн гүнтэй дулааны худагт /хаяг тодорхойгүй/ Ц /55 настай эрэгтэй/ нас барсан байсан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *