Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт өвлийн хуваарьт шилжлээ

Image result for дугаарын хязгаарлалт 2017Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийн мөрдөж байгаа билээ. Үүний дагуу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжээд байна.

Өвлийн бүсчлэлд Офицерын тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын урд уулзвар, 120-ын уулзвар, МУИС-ын хойд уулзвар, ТЭЦ-4 замын уулзвар,Саппоро уулзвар, Хорооллын эцэс, Тасганы овоо, 32-ын уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ын уулзваруудаар хотын төв чиглэлд номерын хязгаарлалтай машин орохгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *