Дэлхийн хамгийн өндөр барилга болох АНЭУ-ын Дубай дахь “Бурж Халиф” цамхгийн хажуу дахь 63 давхар бүхий өндөр зэрэглэлийн зочид буудалд гал гарчээ. Орон нутгийн цагаар 21:00 цагт гал гарч эхэлжээ. “The address” буудлын 20 дугаар давхарт эхэлж гал гарч, улмаар бүх давхарт тархан, барилгын хэсгүүд газарт унаж байсан нь байдлыг улам хүндрүүлжээ.
Таван одтой уг буудалд буухаар шинэ жилийн баярын энэ өдрүүдэд маш олон жуулчид ирсэн байжээ. Галын улмаас тэднийг нүүлгэн гаргасан ба 14 хүн галд нэрвэгдсэний нэг нь буулгах замд зүрх нь хаагдсан гэнэ.
“The Address” зочид буудал нь хотын төвдөө байрладаг аж. Энэ буудлаас Дубайг харахад хамгийн тохиромжтой гэгддэг байна.