Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өдрийн цайны цагаар суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ DNN.mn

Эрчим хүчний системийн 2023 оны арванхоёрдугаар сарын 7-13-ны өдрийн долоо хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал энэ сарын 13-ны өдрийн 19.00 цагт 1547 МВт, хамгийн их импорт 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр 306 МВт хүрсэн байна.

Өдрийн цайны завсарлагааны нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ. Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 72000-аад аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Үүгээр тооцвол улсын хэмжээнд жилд 6,408,000,000 төгрөгийг үр ашиггүй зарцуулдаг байна. “Settings-Control panel-Power options-Turn off the display-1 minutes” тохиргоог хийснээр шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж, компьютерын эрчим хүч зарцуулалтыг 40 хүртэл хувь бууруулах боломжтой.

Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *