Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны багш нарын цалинг нэмэх санал гаргалаа

Увс аймгийн 19 сумын 20 цэгээс нийт 210 багш, ажилтан холбогдож, Боловсролын ерөнхий хуулийн төсөлд саналаа хэллээ.

Увс аймгийн багш нар цэцэрлэгийн туслах багшийн тоог нэмэгдүүлэх, дуу хөгжмийн болон биеийн тамирын багш нартай болох, сурагчдын дотуур байрны багшийн цалинг нэмэгдүүлэхийг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүсчээ.

Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран боловсролын салбарын багш ажилтан, эцэг, эх, олон нийтээс анх удаа санал авч байгааг багш нар сайшаасан байна.

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна хэмээ БШУЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *