Categories
мэдээ нийгэм

Доноруудыг бэлтгэх сургалт боллоо

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан “Донор зохион байгуулалтад сайн дурын идэвхтнүүдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

Энэхүү сургалт нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, донор зохион байгуулалтанд сайн дурын идэвхитнүүдийн оролцоог нэмэгдүүлэн, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой аж. Сургалтанд Монголын донорын холбооны 20 гаруй гишүүн, сайн дурын донор элсүүлэгч нар оролцон цус цуглуулах үед донорт үзүүлж буй харилцаа, хандлага, донорыг угтан үйлчлэх, талархал илэрхийлэх зэрэг асуудлаар ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эмч мэргэжилтнүүдээс арга зүйн зөвлөгөө авч, санал солилцсон байна.

Мөн донор зохион байгуулалтын тасгийн эмч нар “Донор сонгох шалгуур үзүүлэлт”, “Суурийн болон явуулын хэлбэрээр цус цуглуулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах” зэрэг сэдвүүдээр тус тус лекц уншиж, мэдээлэл хүргэжээ. Энэхүү сургалтыг цаашдаа жил болгон зохион байгуулахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *