Манай улсад 45 дугаар долоо хоногт 1,192 тохиолдол бүртгэгдсэн тухай Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэв.
Үүнээс өмнөх долоо хоногт 772 байв. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтан ажлын байран дээрээ өвдсөн тохиолдол өмнөх долоо хоногт 37 байсан бол энэ долоо хоногт 99 болж, бараг гурав дахин өслөө.
Илэрч буй сорьцуудад хувилбарын тандалт хийж үзэхэд, сүүлийн хоёр долоо хоногт BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 1-2 хувьд тодорхойлогдож байсан бол найман хувьд хүрч өссөн байна.
Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул дотоод орчинд амны хаалтаа тогтмол зүүх, гараа угааж, ариутгах зэрэг дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.