Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долларын албан ханш 1944.06 төгрөгт хүрлээ

Монголбанкны албан ханшаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1944.06 төгрөгт хүрлээ. Долларын он гарсаар төгрөгийн эсрэг эрс чангарсаар байгаа юм. Оны өмнө ханш 1890 орчим төгрөгтэй тэнцэж байсан ч он гармагц 1900-аас давж, улмаар өнөөг хүртэл чангарсаар байна. Уул уурхайн салбарт эерэг хүлээлт бий болж, машин, механизмын импорт нэмэгдэх хандлагатай болсон нь долларын эрэлтийг нэмэгдүүлж, ханшид нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. Арилжааны банкуудын хувьд долларын зарах ханш аль хэдийн 1955 төгрөгт хүрээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *